Архангай аймагт коронвирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй

0
41

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд коронавирустэй холбоотой мэдээллийг монголчууд ЭМЯ болон ГХЯ-наас гаргасан албан мэдээлэлд тулгуурлах хэрэгтэй гэдгийг зөвлөв. Мөн ДЭМБ, Хятадын эрүүл мэндийн хороо, Хятадын өвчний хяналт, сэргээлтийн төв, Синхуа агентлагаас гадаадад оршин суугаа иргэд мэдээлэл авахыг хүслээ. Архангай аймагт коронвирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй гэв.

Коронвирусийг оншлох оношлуур Япон улсаас ирсэн. Энэхүү оношлуурыг ХӨСҮТ дээр ашиглана. Нэг сорьцод нэг оношлуур ашиглана. Шинжилгээний хариу 24 цагийн дотор гарна. Одоогийн байдлаар 200 ширхэг оношлуур хүлээн аваад байна. Цаашид оношлуур тасрахгүй байх тал дээр ажиллаж байна. Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүмүүсийн шинжилгээний хариуг гарах үед нь мэдээллийг шуурхай өгнө гэв. Эм ханган нийлүүлэх байгууллагууд маск их хэмжээгээр оруулж ирж байгаа боловч хомсдол үүсч байна. Одоогийн байдлаар Тавин ус, Монос зэрэг байгууллагын аптекуудад маск худалдаалж байгааг дуулгав.

БНХАУ-ын зүгээс хилийн боомтыг хаах хугацаа дуусч байгаа тул хилээр монголчууд орж ирэх тохиолдол ихсэх хандлагатай байна. Иймээс ЭМЯ-ны зүгээс тухай бүрт иргэдэд хяналт тавьж, ажиллана гэв.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу