МАН: Улсын хэмжээнд 29 тойрог 76 мандаттай байхаар тогтсон

0
40

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2020.01.27/ ээлжит хуралдаанаар тойрог, мандатын тоог тодорхой болгох асуудлыг хэлэлцсэн байна.

Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар мэдээлэл өглөө.

Товчхон, УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг хэлэлцэн шийдвэрлэхдээ улсын хэмжээнд 29 тойрог 76 мандаттай байхаар тогтжээ. Орон нутагт 20 тойрог 52 мандат байна. Нэг тойрогтой байсан аймгуудыг хоёр болгосон. Нэг тойрог, нэг мандат байж болохгүй. Тиймээс нэг тойрог, олон мандаттай байх ёстой. Дундговь, Булган, Сүхбаатар,  Говь-Алтайг нэг тойрог, хоёр мандаттай болгосон. Ингэхдээ хүн ам цөөтэй учир Говьсүмбэр, Дундговь аймгийн нэгтгэсэн. Нийслэл 9 тойрог 24 мандаттай байхаар шийдвэрлэжээ. Үүнээс Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг таван мандаттай байна.Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул гурван мандаттай, Налайх, Багануур, Багахангай дүүрэг хоёр мандаттай байхаар тогтжээ. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хувааж байна, хоёр, хоёр тойрог болгосон. Энэ нь сонгогчид нэр дэвшигчтэйгээ танилцахад дөхөм гэж тус бүлэг үзжээ. Хүн ам ихтэй учраас нэг нь хоёр мандаттай нэг тойрог, нэгийг нь гурван мандаттай хоёр тойрог болгохоор тогтжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу